Улаанбаатар · Хүнд техникийн захиалга, түрээс
Экскаватор, мини экскаватор, ачигч, өөрөө буулгагчийн түрээс нэг дороос. Ажлаа нийтэл, баталгаажсан гүйцэтгэгчдийн үнийн саналыг харьцуул, FinoPay QR-аар төлж баталгаажуул. Техник замд гарснаас ажил дуустал бүх явц утсан дээр чинь.
Хэрхэн ажилладаг
Утасдаж асуух, үнэ тохирох, хүлээх гэсэн бүх зүйл нэг урсгалд багтана.
Хаяг, цаг, техникийн төрөл, зургаа оруулаад нийтэлнэ. Яаралтай бол ойролцоох гүйцэтгэгчдэд шууд техник дуудлага илгээнэ.
Үнэ, очих цаг, оператор, техникийг зэрэгцүүлэн харна. Шинэ санал орж ирэнгүүт хуудас өөрөө шинэчлэгдэнэ.
Урьдчилгааг QR-аар төлмөгц захиалга баталгаажна. Замд гарснаас ажил дуустал явц бүр бодит цагаар харагдана.
Техник
Техник бүр бүртгэлтэй, админ баталгаажуулсан. Хуваарь давхцахгүй.
Гүйцэтгэгчдэд
Техник, оператор, үйлчлэх бүсээ нэг удаа бүртгүүл. Ойролцоох дуудлага шууд ирнэ, 15 минутын дотор үнэ, очих цагаа илгээнэ.
Гүйцэтгэгчээр нэгдэхҮйлчлэх бүс дотор чинь ажил нийтлэгдмэгц мэдэгдэнэ.
Багийн гишүүдээ бүртгээд захиалга бүрт оператор сонгоно.
Нэг техникт зэрэг хоёр захиалга авахгүй.
Урьдчилгаа, үлдэгдэл, шимтгэл, олголт бүгд нэг дэлгэцэнд.
Төлбөр
Урьдчилгаа болон үлдэгдлээ FinoPay QR-аар төлнө. Банк төлбөрийг баталгаажуулмагц захиалга өөрөө баталгаажиж, гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
Түгээмэл асуулт
Захиалга, үнэ, төлбөр, гүйцэтгэгчийн баталгааны талаар хамгийн их асуудаг зүйлс.
Ажлаа нийтэлсний дараа ойролцоох гүйцэтгэгчид үнийн саналаа илгээнэ. Яаралтай «Техник дуудлага» бол 15 минутын дотор хариу ирнэ. Саналыг сонгоод урьдчилгааг QR-аар төлмөгц захиалга баталгаажна.
Гүйцэтгэгч бүр өөрийн үнээ санал болгоно: нийт үнээр, цагаар (цагийн үнэ × ажилласан цаг, доод цагтай) эсвэл рейсээр. Та саналуудыг зэрэгцүүлж харьцуулаад сонгоно. Нуугдмал шимтгэл байхгүй, платформын шимтгэлийг гүйцэтгэгч төлнө.
Урьдчилгааг FinoPay QR-аар банкны аппаараа уншуулж төлнө. Үлдэгдлийг ажил хүлээлгэн өгөх үед QR-аар эсвэл бэлнээр төлж болно. Мөнгө платформ дээр хадгалагдаж, ажил дуусмагц гүйцэтгэгчид олгогдоно.
Техник бүрийг админ баталгаажуулдаг. Ажил дууссаны дараа хоёр тал бие биеэ үнэлдэг тул гүйцэтгэгчийн үнэлгээ, дууссан ажлын тоо, тайлангийн зураг профайл дээр нь харагдана.
Экскаватор (20 тонн ба түүнээс дээш), мини экскаватор, ачигч, өөрөө буулгагч. Суурь, шуудуу ухах, шороо зөөх, тэгшлэх, ачих зэрэг ажилд. Улаанбаатар хот болон ойр орчмын бүс.
Бүртгүүлээд техник, оператор, үйлчлэх бүсээ нэмнэ. Админ техникийг баталгаажуулмагц таны бүсэд үүссэн дуудлага, ажлын зар танд ирж эхэлнэ. Орлого, хуваарь, тооцоогоо нэг дороос хянана.
Дэлгэрэнгүй: Экскаватор түрээс · Мини экскаватор түрээс · Ачигч түрээс · Өөрөө буулгагч түрээс · Зөвлөгөө
Захиалагч, гүйцэтгэгч, диспетчер бүгд нэг талбарт.